ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ Конгрессын Номын Санд зочлов. КНС-д айлчилсны гол зорилго нь нэгэн номыг үзэх гэж.

АНУ-ын шашны эрх чөлөөг тунхагласан эрх зүйн баримт бичгийн үндэс нь тэр ном болсон хэмээн Жак Вэдэрфорд авгай батлан өгүүлдэг. Анх францаар бичээд хожим англи хэлнээ орчуулсан "Аугаа их Чингис хааны түүх" номын тухайд ярьж байна л даа. Одоо бас монголоор гарсан шүү гэдгийг ч дуулгав. Номыг АНУ-д авчирсан байгаа. Шуудангаар захиалан авч болно шүү. Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин нар чухам ямар номыг ийн шимтэн уншдаг байгаа вэ? Тэндээс юуг суралцаж, юуг хэрэгжүүлж вэ?