ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр бол шинэ жилийн баяр байдаг. Манай сонины тэргүүн нүүрнээс “Улаанбаатар хотод шинэ жилийн уур амьсгал орж эхэллээ” өдрийн сурвалжилгыг үзээрэй.

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өчигдрийн намын Их хурлын үеэр “МАН”-ын даргыг сонгосон билээ. Тэргүүн нүүрнээс МАН-ын даргаар хэн сонгогдсоныг хүлээн авч хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Ард түмэн хэмээх нохойд барьдаг мод” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Өнөөдөр шинжлэх ухааны ажилтны баярын өдөр тохиож байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үе үеийн эрдэмтэн судлаачид болон эрдэм шинжилгээний ажилчид мэндчилгээ дэвшүүлсэн зургаадугаар нүүрэнд хэвлэгджээ. Мөн шинжлэх ухаантай холбогдолтой сонирхолтой мэдээнүүдийг тухайн нүүрнээс унших боломжтой.

Энэ сарын 14-нд Авлигатай тэмцэх газар Авто тээврийн үндэсний төвийн гурван хэлтсийн даргыг шалгаж эхэлсэн билээ. Дээрх хэргийн талаар албаны эх сурвалжтай уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авчээ.Үүний талаар баримт үйл явдлын долоодугаар нүүрэн дэх “Өрөөндөө 20 сая төгрөгийн авлига авсан Д.Батбаярын хэрэгт К.Айдос, Ш.Батсайхан нарыг давхар шалгаж эхэлжээ” мэдээнээс хүлээн аваарай.

Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргалтай хийсэн ярилцлагыг эдийн засгийн XI нүүрнээс онцлон үзээрэй. Тэрээр “Хууль, журам батлаад зээлийн хүүг бууруулна гэдэг маш их эрсдэлтэй” гэжээ.

Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржтой хийсэн ярилцлага XIII нүүрэнд орсон байна. Тэрээр “Урлагийн гал тогоонд хүн шатна, дэвэрнэ бас улам өрнөнө” хэмээн тодотгож хэлжээ.

“Эсэргүү” Д.Төмөр-Очирын хамсаатан хэмээн олон жил “хар хаяг” зүүж явсан Монголын ахмад багш Г.Доржтой хийсэн ярилцлага XVII нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Гэрийн хошлонгийн хоёр үзүүр хэзээ ч уулзаж байгаагүй” хэмээжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ