ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.23 10:01

Мэргэжлийн хяналтаас вьетнам авто засварын газруудыг шалгана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас вьетнам авто засварын газруудад хяналт шалгалт хийхээр болжээ. Вьетнамчууд ажлын байрандаа адуу, гахай нядалсан, нохой муур хуйхалсан зэрэг асуудал нь ажлын байран дээрх эрүүл ахуйн стандарт журмыг зөрчиж байгаа гэнэ. Хаана үйл ажиллагаа явуулж байсан автокузов засварын газрын ажилчид ажлын байран дээрээ адуу гахай төхөөрснийг олж тогтоон торгуулийн арга хэмжээ авах гэнэ. Олон нийтийн сүлжээгээр тарсан вьетнам ажилчдын хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарын зургадугаар нүүрээс уншина уу.

Онцлох нийтлэлүүд