ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.09.16 02:09

“Мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг сурталчлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран “Мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг сурталчлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийг төлөөлж Беате Диппмар болон сонин, сайт, телевизийн сэтгүүлчид, бусад албаныхан оролцлоо.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэргэжил бүхэн сайхан гэдгийг олон нийтэд хүргэх, сурталчлах, МСҮТ, политехник коллежийн үйл ажиллагааг таниулах, иргэдийн хандлагыг өөрчлөх нь өнөөдөр тулгараад буй асуудлын нэг. Энэ салбарыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдаа холбоотой, системтэй, зөв тогтолцоотой хөгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтарч ил тод, нээлттэй ажиллана” гэсэн юм.

Сургалтаар манай улсын Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын өнөөгийн байдал, нэр хүнд ба ХБНГУ-ын туршлага, Хөдөлмөрийн хүн ба мэргэжилтэй ажилтан зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэж, асуулт хариултаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Барилгын политехник коллежийн дадлагын газар, анги танхимтай танилцлаа.

Онцлох нийтлэлүүд