ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.10.29 03:10

МҮОХ-ны ээлжит бус хурал болно

Image result for МҮОХ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, ээлжит бус хурлыг 11 дүгээр сарын 28-ны өдөр "Чингис" зочид буудалд зохион байгуулахаар товложээ. Хурлаар МҮОХ-ын ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудал хөндөгдөх магадлалтай гэсэн хүлээлт спортынхон дунд байна. Уг албан тушаалд өөрсдийн хүнээ томилуулахаар спортын хүрээнийхэн төдийгүй улстөрчдийн дунд яригдаж эхэлсэн гэх шуугиан дэгдээд байгаа аж. МҮОХ-нд бүртгэлтэй 69 спортын холбоод байдаг. Шинэ тэршүүнээр Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг томилох сонирхол байгаа гэсэн албан бус мэдээлэл ч олны дунд гараад байна.

Онцлох нийтлэлүүд