ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.06.17 06:06

М.Тэтчерийн байшинг дуудлагаар худалдана

Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн амьдарч байсан байшинг дуудлагаар худалдах болжээ. Лондон хотын Белгаври дүүрэгт Букингемийн ордны хажууханд байрлах дөрвөн давхар харшийг 35 сая фунт стерлинг буюу 59.5 сая ам.доллараас эхэлж дуудах гэнэ. Байшинд  бүрэн засвар хийж газар доошоо орсон хоёр давхарыг нэмж барихаар төлөвлөжээ. Засвар ажил нэг жилийн дараа дуусах бөгөөд дуудлагаар худалдсанаар хэдэн сая фунт стерлингийн ашиг олох аж. М.Тэтчер 1990 онд Их Британийн Ерөнхий сайдын ажлыг өгсөнөөсөө хойш энэ байшинд амьдарсан юм. 2013 онд таалал төгссөн экс Ерөнхий сайдын байшинг хүүхдүүд нь өвлөж аваагүй аж.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад эмэгтэй хүнийг дэвшүүлнэ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад Шинэ Зеландын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Хелен Кларк хэмээх эмэгтэйг дэвшүүлэх гэж байгаа тухай “Times” сонинд бичжээ. Бан Ги Мун уг албыг 2016 он хүртэл уг албын хаших тул одооноос түүний халааг авах хүний талаар яригдаж эхлээд байна. Өдгөө тус олон улсын байгууллагад нөлөө бүхий алба хашиж буй энэ бүсгүй ч өөрөө уг албыг хаших сонирхолтой байгаа гэнэ. Тиймээс ч “НҮБ-ыг эмэгтэй хүн тэргүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Хелен Кларк нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийг удирдан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тус байгууллагын дээрээсээ гурав дахь хүн гэсэн үг. Сэтүүлчид түүнээс “НҮБ-ыг эмэгтэй хүн тэргүүлэх цаг ирсэн гэж бодож байна уу” гэж асуухад “Манай дэлхийн бүх эмэгтэйчүүд тийм гэж хэлэх байх” хэмээн хариулжээ. 2016 онд бас нэгэн тэмдэглэлт үйл явдал болно. Юу гэвэл АНУ-ын Ерөнхийлөгчид анх удаагаа эмэгтэй хүнийг дэвшүүлж магадгүй байгаа. ОУВС-гийн тэргүүний албыг эмэгтэй хүн хашиж байгаа. Ер нь сүүлийн үед хамгийн хариуцлагатай бөгөөд нөлөө бүхий албан тушаалыг эмэгтэй хүн хаших болсон. Тийм болохоор энэ нь НҮБ-ыг тойрохгүй.

Шинэ Зеландийн Ерөнхий сайд асан Хелен Кларк энэ талаар ярихдаа одоогоор уг асуудлыг хөндөх нь арай л эрт байна гэсэн. Учир нь Бан Ги Муны сонгууль хугацаа хоёр жилийн дараа дуусах юм. 

Онцлох нийтлэлүүд