ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.08.30 12:08

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Б.Чинзориг нар хүрэл медаль хүртэв


18 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд А хэсгээс манай бөх дэлхийн аварга М.Уранцэцэг, Б хэсгээс БНСУ-ын бөх олимпийн мөнгөн медальт Жон Бо Кёон, С хэсгээс Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий медальт Г.Отгонцэцэг, Д хэсгээс дэлхийн аварга, Японы бөх Эми Кондо нар шалгарч үлдсэн. Улмаар Жон Бо Кёон М.Уранцэцэгийг, Эми Кондо Г.Отгонцэцэгийг ялж, аваргын төлөө шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх өрсөлдөгчөө ялснаар аваргаллаа.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Б.Эрхэмбаяр нар хүч үзсэн ч тэмцээнээ өндөрлүүлэв. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Г.Ганцэцэг хүрэл медалийн төлөө Тайланд улсын жүдочтой барилдахаар шалгараад байна.

Тус наадмын боксын тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг өчигдөр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн боксчин Дхееражтай тулалдаж ялалт байгуулсан. Манай тамирчин мөнгөн медалийн төлөө Тайландын боксчин Масуктай тулалдана. Харин 56 кг-ын жинд тулалдсан ОУХМ Х.Энх-Амар Узбекистаны тамирчинд 2:3 хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.


Онцлох нийтлэлүүд