ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.08.29 05:08

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан сая өндөрлөж, хоёр монгол бөх хүрэл медаль хүртлээ.

48 кг-ын жинд А хэсгээс манай бөх дэлхийн аварга М.Уранцэцэг, Б хэсгээс БНСУ-ын бөх олимпийн мөнгөн медальт Жон Бо Кёон, С хэсгээс Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий медальт Г.Отгонцэцэг, Д хэсгээс дэлхийн аварга, Японы бөх Эми Кондо нар шалгарч үлдсэн. Улмаар Жон Бо Кёон М.Уранцэцэгийг, Эми Кондо Г.Отгонцэцэгийг ялж, аваргын төлөө шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх өрсөлдөгчөө ялснаар аваргаллаа.

Онцлох нийтлэлүүд