ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.07.13 12:07

Наадмын түрүү бөхийн бай шагналыг гардууллаа

naadmiin turuu batsuuri

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардууллаа.

Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэхэн аварга Н.Батсуурийн гэр бүлийнхэн, бөх сонирхогчид оролцсон байна.

Тус корпораци тав дахь жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Монгол Улсын аварга Н.Батсуурь “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. “Тоёота моторс” корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” гэлээ.

Онцлох нийтлэлүүд