ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.07.14 02:07

Нагоя башё нэг ч их аваргагүй үргэлжилнэ

Нагоя башё нэг ч их аваргагүй үргэлжилнэ

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёд нэг ч Их аваргагүйгээр башё үргэлжлэхээр болжээ. Тодруулбал, хоёр башё дараалан түрүүлсэн Их аварга Какүрюү баруун тохойндоо гэмтэл авснаас болж өчигдрөөс Нагоя башёг орхиж байгаа аж. Какүрюү эхний 3 өдөр давсан ч сүүлийн 2 өдөр дараалан унасан юм. Энэ тэмцээнд 72 дахь Их аварга Кисэносато барилдаагүй бол 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 4 дэх өдрөөс, ёкозүна Какүрюү 6 дахь өдрөөс ийнхүү тэмцээнээс гарч, нэг ч аварга үлдсэнгүй.

Гурван Их аварга, ёкозүна бүгд тэмцээнээс гарсан тохиолдол 1999 оны Хаврын тэмцээнд болж байжээ. Тэр үед ёкозүна Ваканохана, Таканохана, Акэбоно нар гэмтсэн байжээ.

Онцлох нийтлэлүүд