2021.03.15 12:03

Найман харцагын тойргийн барилдаанд Т.Баасанхүү түрүүллээ

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын үндэсний бөхийн холбоо, "Грийн шоу" продакшн хамтран хэрэгжүүлж буй “Хийморь” төслийн хүрээнд шилдэг 8 харцагын тойргийн барилдаан зохион байгууллаа.

Барилдааны хөлийн цэцээр МУГД Б. Адьяахүү, Н.Бүрэнбаатар, А.Алтанхуяг начингууд ажиллаж, тайлбарыг М.Өсөхбаяр заан, Д.Батболд харцага нар улсын тайлбарлагч С. Гантөр нар ажиллажээ.

May be an image of 1 person, standing and indoor

Барилдаанд Т.Баасанхүү харцага хувийн дүнгээр 7 барилдаж 5 давсан амжилтаар тэргүүлж, цомын эзэн болсон бол Т.Бэгзсүрэн харцага мөн 7 барилдаж, 5 давсан амжилтаар удааллаа. Харин О.Хангай харцага 4 даваа, Х.Гантулга харцага 3 даваа, Ц.Одбаяр харцага 3 даваа, А.Цацабшир харцага 3 даваа, Д.Анар харцага 3 даваа, Д. Бат-Эрдэнэ харцага 2 даваа тус тус давсан амжилттай барилдлаа.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 3 people, people standing and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people and people standing

May be an image of 3 people, people standing and indoor


Эх сурвалж: МҮБХ