ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.19 08:09

Найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр

Аргын тооллын 9 сарын 19, Сугар гараг.Билгийн тооллын 26. Найралт эх одтой харгачин могой өдөр.Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба ,бар туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах,  газрын ам нээх, сэтгэлд сэвтэй  газар очих, байшингын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр аүргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Онцлох нийтлэлүүд