ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.09.17 02:09

Налайх дүүргийн Прокурорууд сургалтад оролцжээ

Нийслэлийн Налайх дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн мэргэжлийн хяналт, татварын хэлтэс болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын болон бусад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Цэцэгмаа удирдан явуулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг нэг мөр хэрэглэх, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өгчээ. Мөн энэ үеэр гарын авлага тарааж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас гаргах эрх зүйн хэлбэрүүдийг Улсын Ерөнхий прокурорын А/54 дугаартай тушаалаар баталсан загварын дагуу үйлдэж хэвших, цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар чиглэл өгч санал солилцсон байна.

Онцлох нийтлэлүүд