ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.04 06:10

“Нарантуул”, “Барс” худалдааны төвийг хэсэгчлэн хаахаар болжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Нарантуул", "Барс", "Хархорин", "Меркури", "Бөмбөгөр", "Энхжин" зэрэг томоохон худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд хаяг шошгын зөрчилтэй, сав баглаа боодолгүй, хадгалалтын хугацаа дууссан, Монгол Улсад худалдан борлуулах зөвшөөрөлгүй зэрэг зөрчил олныг илрүүлсэн байна. Мөн "Барс", "Нарантуул" худалдааны төвүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй хүнсний бөөний агуулах гэж нэрлэсэн обеъкт нь халаалт, усан хангамж болон гэрэлтүүлэггүйгээс хүнсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн байжээ. Тиймээс дээрх зөрчлийг арилгатал тус худалдааны төвүүдийн задгай павильоны үйл ажиллагааг хэсэгчлэн хаахаар болсон байна. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан дээрх худалдааны төвүүдийн найман албан тушаалтанд 7.4 сая, нийт зөрчилд 53 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Онцлох нийтлэлүүд