ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.12.21 02:12

НАСА-гийн төхөөрөмж Ангараг дээр анхны багаж хэрэгслээ байрлуулжээ

“InSight” төхөөрөмж Ангараг гарагийн гадаргуу дээр анхны багаж хэрэгслээ байрлуулсан тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс /НАСА/ мэдээлэв. "Ингэснээр өөр гарагийн гадаргуу дээр газар хөдлөлт хэмжигч багажийг /сейсмометр/ байрлуулсан анхны тохиолдол боллоо" гэж “НАСА”-гийн мэргэжилтэн онцлон тэмдэглэжээ. “InSight” төхөөрөмжийн илгээсэн шинэ гэрэл зургуудаас үзэхэд, Ангарагийн зэсэн улаан өнгөтэй гадаргуу дээр газар хөдлөлт хэмжигч багажийг амжилттай байрлуулсан байжээ. “Ангараг гарагийн гадаргууд уг хэрэгслийг байрлуулж чадсан нь зул сарын маш сайхан бэлэг боллоо” гэж “InSight” төслийн менежер Том Хоффмэн тэмдэглэжээ. “InSight” төхөөрөмжөөр дамжуулан тус гарагийг судлах судалгаа үргэлжилсээр байх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Онцлох нийтлэлүүд