ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2015.01.03 01:01

Нефтийн үнэ унасан хэвээр

Яг одоо brent маркын нефть 56,58 ам долларын ханштайгаар арилжаалагдаж байна. Лондонгийн бирж хэмээх бүхнийг тодорхойлогч "зах" дээрх өчигдөрийн арилжааны үер энэ төрлийн нефть 1,5 хувиар унасан нь өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй. Саудын Арабын сайд Али аль-Нуйами нефтийн үнэ 20 ам. доллар болсон ч борлуулалтаа буулгахгүй гэж хэлж байсан бол одоо "Байдал сайжирлаа гээд нефть хэзээ ч 100 ам.долларын төвшинд дахин очихгүй " гэсэн нь зах зээлийг дахин чичрүүлсэн бололтой. WTI маркын нефтийн хувьд байдал бүр ч дорой. Энэ төрлийн нефтийг өнөөдөр Нью-Йоркын бирж дээр 53,20 ам. доллараар худалдаж байна.

Б.Бүжин

Онцлох нийтлэлүүд