Нийгэм
2014.05.09 07:05

Нийслэлд 25 байршилд тээврийн хэрэгслийн татвар хураах цэг ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Татвар хураалтын Төв комисс хуралдаж,  тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтын  явцын мэдээллийг танилцууллаа.

 Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалтын явц эхний 4 сарын байдлаар 83,3 хувьтай, агаарын бохирдлын төлбөрийн бүрдүүлэлт 87,4 хувьтай, авто зам ашигласны төлбөр 84,3 хувьтай байгаа юм байна.

Улаанбаатар хотод бүртгэлтэй боловч хөдөө орон нутагт байгаа тээврийн хэрэгслүүд тухайн байгаа газартаа албан татвартаа хамрагдах ёстой юм байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй боловч хөдөө орон нутагт байгаа бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд тухайн орон нутгийн банкаар дамжуулан төлбөрөө төлөх юм.

 Татвар, төлбөр хураах ажлын эхний шат 5 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бол татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24-ны хооронд зохион байгуулна. Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.  Энэ сарын 1-нээс эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР,    

АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН        

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ          

                                                 

                                                 

Д/д      Харьяалах алба        Албан татвар, төлбөр хураах цэгүүд         Байршил         

 

1          НТГ, ТТТасаг             ЗТЯ-ны бїртгэл хяналтын газар    Баянзїрх дїїргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд              

2          БГД-ийн хяналтын їзлэг оношлогоо          БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд              

3          БЗД-ийн хяналтын їзлэг оношлогоо          БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд           

4          СХД-ийн хяналтын їзлэг оношлогоо         СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд Синчи ойл ХХК-ий 2 давхарт            

5          АТҮТ-ийн шилжилт хөдөлгөөн        СБД 3-р хороо АСА циркийн өргөтгөлд      

6          ХУД     Дүүргийн Татварын хэлтэсийн нэг цэг      ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байранд      

7           5-р хорооны байранд           Яармагийн 2-р буудлын Яармаг худалдааны төвийн хажууд      

8          10-р хорооны байранд          Нисэхийн замд Янгир зоогийн газрын ард             

9           15-р хорооны байранд         Оргил рашаан сувилалын хойно     

10        БГД     Дүүргийн Татварын хэлтэсийн нэг             БГД-ийн  1-р дїгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/        

11         5-р хорооны байранд           10-р хороолол 5, 6-р байрны дунд  

12         7-р хорооны байранд           3,4-р хорооллын эцэс Говь сауны хажууд              

13         18-р хорооны байранд         Минж плаза төвийн урд         

14        БЗД     Баянзүрх дүүргийн 26-р хороо        Дүнжингарав худалдааны төвийн байранд            

15        СХД    БГД-ийн 20 дугаар хороо     Монгол Хьюндай Автоматив ХХК-ий  байранд      

16        ЧД       Дүүргийн татварын хэлтэсийн нэг цэг       ЧД-ийн 4 дїгээр хороо ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим"           

17        12-р хорооны байранд          Нарантуул-2 захын урд

Онцлох нийтлэлүүд