ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.12.04 12:12

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал хуралдлаа

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр болон Орон сууц хувьчлах товчооны нарийн бичгийн дарга В.Одонтунгалаг, Мэргэжилтэн Д.Нямсүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2019 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн хурлаар Орон сууц эзэмших эрх бүхий хавсралтад дурдсан 25 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай, Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар, 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтүүдийг үндэслэн орон сууц эзэмших эрх олгогдсон "0" тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн гурван иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Онцлох нийтлэлүүд