Цаг үе
2021.04.09 03:04

Нийслэлийн хэмжээнд өнжмөл өвс шатсан 26 дуудлага иржээ


Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээллэсэн. Нийслэлийн хэмжээнд 2021 он гарсаар ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 26 дуудлага мэдээлэл ирснийг Гал түймэр унтраах, Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллажээ.

Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны нийт нийт 276 алба хаагч, 97 автомашин техник, 75 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

Онцлох нийтлэлүүд