ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.05.20 12:05

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болдог.

“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр хотын төвийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

Онцлох нийтлэлүүд