ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.03.20 07:03

Нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Иргэдийнхээ ашгийг хулгайлдаг баячуудтай байснаас байхгүй нь дээр юм биш үү?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 28 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хийсэн “Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар хүсвэл манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг” ярилцлага улс төрийн нүүрт нийтлэгдлээ.

Мөн улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлийн “Монголд “Цахиур Төмөр”-ийн татварын бодлогыг л хэрэгжүүлэх гэж байгаа юм байна” ярилцлага нийтлэгдлээ.

Манай сонины уламжлалт “Танайд өнжье” буланд Наурызын баяр болох гэж буйтай холбогдуулан Гавьяат эдийн засагч Х.Хурметханы гэр бүл оролцсон байна.

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар хоёр настай хүүхдийн амийг аварчээ. Аав, ээжээсээ төөрсөн хүү ширэнгэн ой, бут сөөг бүхий газарт ганцаараа байхад нь тэд олсон байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг 7-р нүүрээс уншаарай.

Сүүлийн үед манай оюуны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын амжилтыг зөвхөн Монголд биш дэлхийд гайхан бишрэх болсон. Энэхүү амжилтыг бүтээж буй тамирчдын төлөөлөл болох 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны "Super Brain" шоуны ялагч оюун ухааны академийн тамирчин, Олон улсын их мастер Эрдэнэбатхааны Энхмөнхтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг 17-р нүүрээс уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд