ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.03.16 04:03

Никель Ганбаа нарын гурван иргэнийг хар тамхины хэргээр шалгаж байна

“Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж чадснаараа олны танил болсон Никель Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приүс маркийн автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна.

Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хавсарган авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд