ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.06 05:05

“Нисванис”-ын Амгаа залуу уран бүтээлчдийг дэмжинэ

Амьд хөгжим сонирхогч залуу уран бүтээлчдийн тоо нэмэгдэж байгаа ч тэдэнд дэмжлэг үзүүлэх байгууллага ховор байдаг гэхэд болно. Тэгвэл  “Улаанбаатар” чуулга, Монголын “Инди” хөгжмийн холбоотой хамтран залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж, цуврал тоглолт зохион байгуулахаар болжээ.  Түүнчлэн Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбоо нээгдсэнийг өнөөдөр албан ёсоор танилцуулав. Тус холбоог "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулжээ.

Залуу уран бүтээлчдийн цуврал тоглолтыг “UB night” хамтлагийн “Cover” тоглолтоор эхлүүлж байгаагаа тэд өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.Тэдний тоглолт тавдугаар сарын 9-нд 19.00 цагаас ердөө ганцхан удаа тоглогдох нь ээ. Уг тоглолтын үеэр нийт 26 дууг дуулах бөгөөд дэлхийд алдартай хамтлаг, дуучдын бүтээлүүдээс гадна монгол дуучдын дуунуудаас хөгжим сонирхогч залууст хүргэх ажээ.  

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан, “Инди” хөгжмийн холбооны тэргүүн Л.Энх-Амгалан болон “UB night” хамтлагийн ахлагч Г.Даваасүрэн нар оролцсон юм.

Онцлох нийтлэлүүд