Нийгэм
2020.11.22 03:11

НОК: Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах цэгийг 102-оор, тандалтын 20-30 баг нэмнэ

Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн авто тээврийн хөдөлгөөн 90 орчим хувиар буурсан

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

НОК-ын Шуурхай штабын гишүүн Э.Эрдэнэбаатар "УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нэг автобусанд 12 иргэнийг суулгах зохицуулалтыг хийж байна. Түгээлтийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт оруулсан. Түгээлтийн жолооч, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих зөвлөмжүүдийг хүргэж байгаа. НОК-ын зүгээс тодорхой цаг хугацаанд тодорхой шийдвэр гаргаж байгаа. Зарим шийдвэр иргэдэд маань ойлгогдохгүй байх тохиолдол гарч байгааг бид ойлгож байна. Нийслэлийн хэмжээнд цаашдаа шинжилгээ авах цэгийг 102-оор, тандалтын 20-30 багаар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, НОК-оос тандалтын шинжилгээний цэгүүдийг шинээр нэмж байгуулахаар ажиллаж байгаа ба нэг дэх өдрөөс уг ажил эрчимжиж иргэд тандалт, оношилгоонд тогтмол хамрагдах боломж нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийтийн тээврийн үйлчилгээний 86 автобусны зогсоол дээр хяналтын ажилтныг ажлуулж байна. Нэг авто машиныг 40 мкв гэжр тооцож үзэхээр халдвар хамгааллын дэглэмээр дунджаар 12 хүртэлх хүнийг суулгах арга хэмжээг зохион байгуулж байна. Ялангуяа НОК-ын Шуурхай штабаас иргэдийнхээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулах, бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд нийтийн тээврийн үйлчилгээр үйлчлүүлж байгаа иргэд автобус дотор хоорондын зайг бариулах арга хэмжээг зохион байгуулж байна. Хүнсний түгээлт хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Өглөөний 07:00-17:00 цагийн хооронд түгээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн 22:00 цагаас хойш томоохон хүнс, худалдааны байгууллагууд түгээлтийүн үйл ажиллагаа борлуулалтын нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна" гэлээ.

Онцлох нийтлэлүүд