ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.05 11:02

Нохой галзуурчээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянбогд багийн Хөх хад гэдэг газар нутаглаж байгаа малчин Н-ын хонь галзуу өвчин туссан нь тодорхой болсон тул тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Түүнчлэн тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн төвд багийн дарга Б-ын нохой галзуурсан нь шинжилгээгээр тогтоогдсон тул Цээл сумын Засаг даргын нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Онцлох нийтлэлүүд