ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.01.16 02:01

Ноцтой ослын улмаас нэг хүний амь хохирчээ


Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт "Мерседэс Бенз Жи-500", "Тоёота Премио" загварын автомашин мөргөлдөж нэг хүний амь хохирсон ноцтой осол өнөөдөр 05.30 цагт гарсан тухай Тээврийн цагдаагийн алба мэдээлэв.

Үүрийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг бөгөөд энэ үеэр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчиж байгаа нь осол гарах шалтгаан болж байгааг тус албанаас сэрэмжлүүлж байна. ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс дээрх ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Онцлох нийтлэлүүд