ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.09.18 09:09

Нэгэн нохой эзнийхээ шарилыг 15 хоног сахижээ

  Энэтхэгийн өсвөр насны хүү Баскар Шриг автомашины ослоор нас барсаны дараа хайрт нохой Томми нь шарилыг нь хоёр долоо хоногийн турш сахижээ. Эзнээ орхин явахыг хүсээгүй Томми нохой Ченнай хотын захад орших оршуулгын газар хоол ундгүй эмгэнэн гашуудсан байна. Оршуулгын газрын ойролцоо ажиллаж байсан барилгачид нохойнд ус, жигнэмэг өгсөн боловч идээгүй гэнэ. Орон нутгийн иргэдийн ярьснаар нохой эзнийхээ шарилыг хамгаалж байгаад буцсан бололтой.

Онцлох нийтлэлүүд