Цаг үе
2021.02.24 11:02

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" -гээр есөн хүнээс халдвар илэрлээ


Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 26058 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 9 хүний шинжилгээнд халдвар илэрч, уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүлээд байна.

Сүүлийн 24 цагт 64 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,755 бүртгэгдсэнээс 2,070 буюу 75.1 хувь нь эдгэрсэн" гэлээ.

Одоогоор 670 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 7,
  • хүндэвтэр 69,
  • хөнгөн 593 хүн байгаа аж.


Онцлох нийтлэлүүд