Нэг өгүүлбэрээр
-
Ганын шигшээгийн Баотинг, Мунтари нар бэлтгэлийнхээ үеэр муудалцаж хоорондоо зодордсон тул өнөөдрийн тоглолтод оролцуулахгүй гэж багийн ахлах дасгалжуулагч Аппиа мэдэгдэв.
-
ДАШТ-ий түүхэн дэх 50 дахь хет-трикийг хийсэн Швейцарын хөлбөмбөгч Шакири, Швейцарь-Гондурас багуудын тоглолтын шилдэг нь боллоо.
-
"Барселон" баг "хаздаг" Суаресыг 87.5 сая еврогоор "Ливерпүүл"-ээс худалдан авахаар хөөцөлдөж байна гэсэн мэдээг зарим нэг мэдээлэлийн хэрэгслэлээр өнөөдөр цацлаа.
-
Аргентин-Нигерийн тоглолтын өмнө бааранд сууж байсан Аргентиний балиашигууд хоорондоо муудалцаж улмаар буудалцаж нэгнийгээ шархадуулжээ.
-
Английн шигшээ багийн хагас хамгаалагч Лэмпард Дэлхийн аваргын бүхий л оролцсон тэмцээнүүддээ багцдаа 40 удаа хаалга руу цохьж нэг ч удаа гоол оруулж үзсэнгүй. Энэ бол хөлбөмбөгчдийн дотроос хамгийн муу үзүүлэлт нь болж байгаа ажээ.
-
Алжирийн багийн хөлбөмбөгчид Оросын багийг хожсон тохиолдолд урамшуулал гэж хүн бүр 50 мянган ам. долларын шагнал хүртэх болно хэмээн Хөлбөмбөгийн холбоо нь амлав.
Их уншсан
- Сүнээ: Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх юм уу, яах юм?
- ЦЕГ: Хөл хорионы үеэр Н.Эрдэнэцогтод үйлчилж буй цагдаад хариуцлага тооцно
- "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
- Цэргүүд "Армид үнэхээр дарамттай байсан, тэсэхээ байгаад ийм зүйл хийсэн" гэж гэрийнхэндээ хэлжээ
- Жүжигчин О.Амгаланбаатар: Корона туссан ч хүн шүү дээ