ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.09.13 01:09

НҮБ-аас гаргасан шийдвэрийг Хойд Солонгос өдөөн хатгалга гэж үзэв

gadaad

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан тогтоолыг Хойд Солонгос эрс буруутгав.Тэдний зүгээс хориг арга хэмжээг чангатгасан явдлыг өдөөн хатгалга хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Хойд Солонгосын гадаад явдлын яамнаас “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолоос харахад бидний сонгосон зам, гаргасан шийдвэр зөв гэдгийг батлаж өгч байна. Манай улсын өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхийг хязгаарлахад чиглэсэн энэ үйлдлийг бид эсэргүүцэж байна” хэмээн TASS агентлаг мэдээлжээ.


Онцлох нийтлэлүүд