ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.09.19 04:09

НҮБ эболатай тэмцэх тусгай алба байгууллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дараг Бан Ги Мун эболатай тэмцэх тусгай алба байгуулсан тухай мэдэгдлээ. Тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр энэ тухай мэдэгдэхдээ энэ сарын сүүлч гэхэд тус алба нь ажлаа эхлүүлэх бөгөөд үндсэн таван зорилготой юм байна. Үүнд: өвчний тархалтыг зогсоох, өвчтэй хүмүүсийг эмчлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, нөхцөл бадлыг тогтворой болгох, ирээдүйд өвчин дахин гарахаас урьдчилан сэргийлэх явдал аж.

Ю.Дэлгэр

Онцлох нийтлэлүүд