ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.02 06:06

Н.Батбаяр сайдыг огцруулахыг Ж.Батзандан гишүүн дэмжиж байгаа гэнэ

АН-ын нэрээ ард түмнээс санал авч, УИХ-д суусан Ж.Батзандан гишүүн байнга л намынхаа бодлого шийдвэрийн эсрэг дуугарч, популист хэмээх тодотголтой болсон. Тэрбээр сайд н арын давхар дээлийг долдугаар сарын 1-нээс эхлэн тайлах хүсэлтэй байсан дөрвөн гишүүний нэг байсан. Энэ удаад Н.Батбаяр сайдыг огцруулах МАН-ын саналыг дэмжчихсэн цохиж явна цаана чинь.  
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулахаар шийдвэрлэсэн. Харин Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонх нь Н.Батбаяр сайдыг огцруулах үндэслэл хангалтгүй гэж үзснээр тэрбээр сайд суудалдаа үлдэх магадлалтай болоод байгаа. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй гишүүд  эсэргүүцэж Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах нь зүйтэй гэжээ.
 Ж.Батзандан гишүүн хэлэхдээ ”Би огцруулах асуудал анх  яригдаж байх үед хамгаалж байсан. Харин энэ удаа хамгаалж чадахгүй.  Н.Батбаяр сайд Засгийн эрх авсанаас хойш цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларсан. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсөж, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Чанаргүй зээл 2013 оны 11 дүгээр сарын эцэст 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 91,8 хувиар өссөн тул огцруулах шаардлагатай”  гэж тайлбарлаж байх юм.

Онцлох нийтлэлүүд