ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.04.17 10:04

Н.Баяртсайханыг чөлөөлөх санал хүргүүллээ


УИХ -ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.04.16/ ѳргѳн барьжээ.

Тэрбээр, энэхүү саналдаа, “Монголбанкны Ерөнхийлөгч ажил анх авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэхүү эс үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан, бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлсэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн эрсдэлд орж байгаа нь энэ албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна” гэдгийг дурджээ.


Онцлох нийтлэлүүд