ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.10.07 11:10

Н.Ерат пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртжээ


ОХУ-ын Благовешенск хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд болсон Пауэрлифтингийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин Нурдыханы Ерат -110 кг жинд түрүүлж дэлхийн аварга болжээ.

Тэрээр хэвтээ шахалтын төрлөөр 205 кг-ыг өргөсөн байна. Мөн өөрийнхөө биеийн жин болох 105 кг-ыг 37 удаа өргөсөн амжилтыг гаргажээ.

Н.Ератын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэн нь энэ бөгөөд 2017 онд ОХУ-ын Москва хотод болсон Пауэрлифтингийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 110 кг жинд 220 кг-ыг өргөж дэлхийн аварга болж байжээ.

Онцлох нийтлэлүүд