ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.12.08 10:12

Н.Золжаргалыг баривчилж, УИХ-ын гишүүн б.Жавхлан, Э.батшугар болон Монголын томоохон хоёр банкны захирлуудыг шалгаж эхэлжээ

Image result for Н.ЗолжаргалМонгол банкны Ерөнхийлөгч асан ыг Эрүүгийн цагдаагийн газар, АТГын хамтарсан ажлын хэсгийнхэн арваннэгдүгээр сарын 29-нд буюу өнгөрсөн лхагва гаригийн орой гэрээс нь баривчилжээ. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа аж. Мөн тухайн үеийн Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХын гишүүн Б.Жавхлан, дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Батшугар болон тухайн үед Монгол банкны хэлтсийн даргаар ажиллаж байсан гурван ч хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнчлэн Монголын томоохон хоёр компанийн захирал ч Н.Золжаргалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Эх сурвалжаас авсан мэдээллээр банкны хоёр захирлыг цагдан хорьж шалгах гэхээр улс төрийн томоохон нэр нөлөө бүхий хүмүүс хууль хяналтын байгууллагад нөлөөлөхийг оролдож, мөрдөн шалгах ажиллагаанд нэлээд саад учруулаад байгаа гэнэ. Н.Золжаргал нарт холбогдох хэрэгт одоогоор найман хүн шалгагдаж байгаа бөгөөд, 30 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Н.Золжаргалын гэрт өнгөрсөн сарын 29нд АТГ, цагдаа нар нэвтрэн орж, прокурорын зөвшөөрөл бүхий бичиг үзүүлж, баривчилгаа хийгдэх үед эсэргүүцэл тулгарсан гэнэ. Н.Золжаргал хууль хяналтын байгууллагын алба хаагч нарыг хэл амаар доромжилсон гэх мэдээлэл байгаа юм. Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг өнгөрсөн наймдугаар сарын 15нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн юм. Гэвч Н.Золжаргал Автсрали руу оргон зайлжээ. Харин өнгөрсөн сарын 27нд Монголд эргэн ирээд байсан юм. Түүнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас эхлэн хууль хяналтын байгууллагынхан хараа хяналтандаа авсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байв.

Н.ЗОЛЖАРГАЛЫН ГЭРИЙН ГЭРЛИЙН МОНЕТОН ОБАЖУРЫГ АЛТНЫ СОРЬЦТОЙ БАЙСАН ГЭВ

АТГ, ЭЦГын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Н.Золжаргалын гэрт прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийсэн гэнэ. Нэгжлэгээр гэрээс нь бага хэмжээний мөнгө, өөрийн гэр бүлийн мэдлийн компанийн зарим нэг бичиг баримт олдсон байна. Н.Золжаргалын гэр их тансаг, сүүлийн үеийн үнэт тавилгатай байсан аж. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын сонирхлыг гэрийнх нь гэрлийн обажур ихээхэн татсан гэнэ. Учир нь тус обажурыг нь монетоор хийж, алтаар бүрсэн байжээ. Бүр алтны сорьц байгааг шинжээч нар тогтоосон байна.

Н.ЗОЛЖАРГАЛЫГ БУРУУТГАЖ БАЙГАА ДӨРВӨН ШАЛТГААН

Н.Золжаргалыг дөрвөн үндэслэлээр буруутган шалгаж эхэлжээ. Тухайлбал, УИХын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 20122016 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалтгалтаар мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ийнхүү шалгаж эхэлсэн юм байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн, мөнгө хэвлэсэн зэрэг үйлдлийг нарийвчлан шалгасан байдаг. Мөн Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монголбанк хяналт тавьж ажиллах ёстой ч үүргээ биелүүлээгүйгээс чанаргүй зээл их хэмжээгээр олгож, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн баримт нотолгоо бүхий баримт олджээ. “Чингис”, “Самурай” бондуудын их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан байх магадлал өндөр байгаа гэнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийн асуудалд ч Н.Золжаргалыг буруутгаж эхэлжээ. Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны захирлуудын нэгээр ажиллаж байсан. Тиймдээ ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад Монголбанкнаас баталгаа гаргаж өгсөн шалтгаан юу байсан бэ. Үүнд ямар нэгэн эрх ашиг, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байгаа эсэхийг шалгаж тогтоох гэнэ. Хэргийн хамгийн ээдрээтэй гогцоо энд нуугдаж байгаа гэх мэдээлэл байна.

МОНГОЛБАНКИЙГ АЛДАГДАЛД ОРУУЛЖ, ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ УНАГАСАН ХЭРЭГ

УИХын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 20122016 оны үйл ажиллагаанд хяналт шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн тавдугаар сард МАНын бүлгийн гишүүддээ танилцуулсан билээ. Шалгалтын дүнгээс харахад 2012-2016 оны хямралын гол шалтгаан нь Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдгийг онцолж байсан. Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн. 2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон. Улмаар 2016 оны эцэс гэхэд хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болсон гэдгийг мэдэгдсэн юм. Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр унаж, ам.долларын ханш тэнгэрт хадсан. Банкны салбарынхан үүнийг Н.Золжаргалын буруу хэмээн шууд хэлдэг. Н.Золжаргал долоон их наяд төгрөг дур мэдэн хэвлүүлсэн. Түүнийхээ гурван их наядаар "үнэ тогтворжуулах” хөтөлбөр, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт, банкны ажилтнуудын урамшуулалд зарцуулсан байдаг билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН ГЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАХ БОЛОМЖГҮЙ УЧИР ТАЙЛБАР АВАХААР БОЛЖЭЭ

Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нарын хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас Н.Золжаргалд холбогдох хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байгаа гэнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлаас үүдэлтэйгээр тайлбар авах хүсэлт гаргаад байгаа гэнэ. Харин Э.Батшугар, Монголбанкинд хэлстийн даргаар ажиллаж байсан гурван хүнийг мөрдөн шалгаж байгаа аж. Мөн Монголын томоохон хоёр банкны нэр бүхий захирлуудаас холбогдсон хэрэгтэй нь холбоотойгоор мөрдөн шалгах, мэдүүлэг авах ажиллагаа эхэлжээ.

Э.БААТАР

Онцлох нийтлэлүүд