ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.06.07 01:06

Н.Назарбаев огцрох болсон шалтгаанаа тайлбарлажээ


Казахстаны анхны ерөнхийлөгч Н.Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард үүрэгт ажлаа өгөх болсноо мэдэгдсэн билээ. Төр барид 30 гаруй жил болсон тэрээр ийнхүү гэнэтийн шийдвэр гаргасан нь олон таамгийг төрүүлсэн. Тухайлбал, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байна гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байсан бол өөр нэг хэсэг нь түүнийг амьд ахуйдаа засаглалын халааг шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэнээс ийм шийдвэрт хүрсэн гэсэн байдаг. Харин тэрбээр огцрох болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Энэ онд гаргасан миний шийдвэр нухацтай шүүн тунгаасан, улс орныхоо тогтвортой байдал, ирээдүй, улс төрийн залгамж холбооны төлөө гаргасан шийдвэр байсан юм” гэсэн байна.

Онцлох нийтлэлүүд