ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.07.12 09:07

Н.Түвшинбаяр: Улсын заан цол хүртсэндээ баяртай байна

Нийтлэлч: Өдрийн сонин

Олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр энэ жилийн наадмын бөхийн барилдаанд долоо давж заан цол хүртэн наадамчин олноо баясгалаа. Энэ үеэр түүний сэтгэгдлийг сонссон юм.


-Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаар та заан цол хүртлээ. Баяр хүргэе..

-Нэг талаасаа үндэснийхээ спортыг сурталчлах зорилготой. Монгол уламжлалт үндэсний спортоороо хичээллэж, барилдах дуртай юм. Мөн өөрийнхөө үндэсний бөхийн амжилтыг ахиулах зорилготой барилдлаа. Ингээд заан цол хүртсэндээ баяртай байна.

-Бэлтгэл хэр хийсэн бэ?

-Суурь бэлтгэл сайн хийсэн. Өвөл бэлтгэл хийсэн. Саяхан сонгууль болсон учраас амралт болж, илүү их сэргэсэн шүү. Сүүлийн хэд хоног ч гэсэн бэлтгэл хийсэн дээ.

-Та нийт ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Унаган нутгийнхаа зон олонд болон намайг дэмждэг нийт ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Баянхонгор аймгийн нутгийн бөхчүүдэд баяр наадмын мэндийг хүргэж, Төрүүлж өсгөсөн аав ээждээ Булган аймгийнхандаа, айрагны өлгий нутгийн ард түмэндээ баярын мэнд хүргэе. Цаашид улам их хичээж, хийморьтой байх болно.

Б.УРНАА