ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.04 02:05

Н.Төмөрхуяг талархлын тоглолт хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин  "солгой" хэмээх Н.Төмөрхуяг ард  түмэндээ талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон тоглолт хийхээр болжээ.  Монгол бөхийн өргөөнд энэ сарын 19-нд болох энэхүү тоглолт нь шинэхэн гавьяатын цолны  мялаалга юм.

Тэрбээр уран бүтээлийн тайлан тоглолтоо  хийлгүй олон жил болсон бөгөөд энэ удаад залуу дуучин  Д.Балдантай хамтрах гэнэ. Тэд хамтдаа 2012 онд "Хорвоод  ганцхан ээждээ" дууг шинэчлэн дуулсан нь олон түмэнд их  таалагдсан билээ.

Удахгүй болох тоглолтод ч Н.Төмөрхуяг  гавьяатын өмнө нь дуулж байсан олон сайхан уран бүтээлийг орчин үеийн хөгжимтэй нийцүүлэн шинэчилж, ард  түмэнд хүргэх гэнэ.

"Амьдрал хайр дээр тогтдог", "Хорвоод ганцхан ээждээ",  "Насны намар", "Зүрхний уяа", "Саа мөнгөн Хэрлэн" зэрэг  хуучны дуунуудын хөгжмийг "Анир" студийнхэн  шинэчлэн найруулж байгаа бол "2В энтертайнмент" дүрсжүүлэх  ажлыг хариуцсан аж.

Онцлох нийтлэлүүд