ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.07.09 11:07

​Н.Энхжаргал: Төрийн үйлчилгээ авах гэж олон цонхон дээр дугаарладаг тэр л байдал руугаа УХРАХ гээд байна


“Гэрэгэ системс” компани Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн бүх салбаруудаас "Гэрэгэ Киоск" автомат ма­шинуу­даа ирэх долоо хоногт багтааж татахаар болсон тухай асуудал цахим орчинд мэдээлэгдээд байсан. Цахим орчинд гарсан мэдээллийг тодруулахаар “Гэрэгэ сис­темс” компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргалтай хол­богдон ярилцлага авлаа.

- Ямаршалтгаанаар танай компани киоск машинуу­даа татахаар болсон бэ?

-Үнэхээр бид цөхөрсөн учир ийм мэдээллийг олон нийтэд зарлалаа. Авто Тээврийн Үндэсний Төв (АТҮТ) нь "Хөсөг трейд", "Таван Ган", "Синчи Ойл", "Уран Ган", 22-ийн товчооны “Авто Тээврийн Цогцолбор”, “Да Хүрээ” зэрэг газруудад талбай түрээсэлж үйл ажил­лагаагаа явуулдаг. АТҮТ-ийн түрээсэлдэг тал­байд манайх киоскуудаа ажиллуулаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд нэг ч асуудал яриагүй, харин ч манай үйл ажиллагаанд хувь нэмэр болж байна хэмээн үзэж байсан компаниуд Гэрэгэ Киоскоор энэ оны гуравдугаар сараас жолоочийн албан жур­мын даатгал зарж эхэлснээс хойш гэнэт биднээс түрээсийн төлбөр өг гэж их хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн.Өнөөдөр бид 50 байршилд 80 киоск зөвхөн Улаанбаатар хотноо ажил­луулж байна. Хувийн бай­гууллагууд манай киоскийг худалдаж авч байршуулдаг. Жишээ нь, ХАС Банк ба Тэнгэр Даатгал компаниуд 30 киоскийн захиалгаа өгөөд байгаа бол "Circle K" иргэдэд төрөл бүрийн төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг ойртуулах, мөн өөрсдийн худалдан авалтын тооцоогоо өөрсдөө хийгээд гарах боломжийг хангах үүд­нээс бүх салбарууддаа Гэрэгэ Киоскийг байршуулахаар су­далж, төвийн салбартаа байр­шуулж эхлээд байна. Харин бид киоскуудаа төрийн байгууллагуудад үнэ төлбөргүй байршуулдаг. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр болтол төрөөс нэг ч төгрөгний төлбөр авалгүйгээр бүх хөгжүүлэлтүүдээ өөрсдөө хийж 100% өөрсдийн зард­лаар төрийн ачааг үүрэлцэж байна гэсэн үг. Бид бас тү­рээс огт төлөхгүй гээгүй шүү дээ. Хэдийгээр АТҮТ-ийн түрээ­сэлдэг талбайд байршдаг ба давхар түрээс биднээс нэхэх боломжгүй бол­овч, даатгалын үйл ажил­лагаа явуулж байгаа учир түрээс төлөх ёстой гэс­ний дагуу хэлэлцээр хийх гэж оролдсон. Банкны АТМ гэхэд хамгийн үнэтэй байршлыг түрээс­лэхэд сард 300.000 төгрөг төлж байхад биднээс даатгал зарлаа гэж 2.5-10 сая төгрөгийн сарын түрээс нэхэх нь зах зээлийн ямар ч зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Киоскуудаа авто тээврийн салбараас татаад өөр салбарт тавьлаа гэхэд үнэндээ АТҮТ, Хөсөг Трейд, Уран Ган аль нь ч хохирохгүй. Гагцхүү өдөр болгон тээврийн хэрэгслээ барьцаалж зээл авдаг, машин зарж борлуулж амьдралаа залгуулдаг, АТҮТ-ийн энэ олон салбаруудаар өдөр бүр үйлч­лүүлж байгаа олон арван мянган иргэд хохирч, эргээд тэмдэгтийн хураамж төлөх гэж банкинд оочерлож, даатгал авах гэж бас нэг өөр цонхонд оочерлож суудаг тэр л байдал руугаа ухрах гээд байна.Өөрс­дийн эрх ашгаа бодсон хэдэн компанийн ёс зүйгүй, увайгүй байдлаас болж бид бууж өгч, салбараас гарах нь зөв үү үгүй юү гэдгийг бас эргэн бодож, хоорондоо ярилцаж л байна.


-АвтотээврийнҮндэс­ний Төв­тэй ямар гэрээнийнөхц­лөөр хамтарч ажил­ладаг вэ?

-Гэрээний дагуу бол бид технологио үнэ төлбөргүй хөгжүүлж, Авто тээврийн үндэс­ний төвийн үйл ажил­лагааг цахимжуулахад ашиг­луул­на, харин АТҮТ үйл ажил­лагаа хэвийн явуулах байр талбай, нөхцөл бололцоогоор хангана гэсэн гэрээтэй. Уг нь манай автомат машинууд ажиллаж эхэлснээр хойш автотээврийн үйл ажиллагаа хурдан шуурхай болж, иргэдийн талархлыг хү­лэ­э­гээд байгаа. Гэтэл жи­шээ нь, "Хөсөг Трейд" гэдэг байршлын эзэд манай киоскийг чирч гаргаж, түлхэж унагаад эвдэлчихсэн, одоо цагдаа дээр хэрэг нь шалгагдаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн оношилгоо буюу "Эвийн Хүлэг", "Синчи Ойл" байршил болон Баянзүрх дүүргийн "Таван Ган" байршилд байрлах киоскийн ажилт­нуу­дыг маань түрээслүүлэгч нь хөөж ууж, хэл амаар доромжлоод байхад л бид эв эеийг хичээж, хамтран ажиллахыг хичээсээр ирсэн. Харамсалтай нь өнөөд­рийг хүртэл Автотээврийн Үндэс­ний Төвөөс эдгээр түрээс­лүү­лэгчдийг хэрхэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй олон сар боллоо. Төр засгаас Монгол Улсаа цахимжуулна, иргэддээ чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлнэ, IT чиглэлийн ком­паниудаа дэмжинэ гэсэн чамьдрал дээр хэрэгжихгүй, өөрсдийх нь дэмжлэггүй өөрийн зардлаараа хөгжүүлээд явж байгаа хэдхэн компаниудынхаа хийсэн бүтээлийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахгүй байна. Хэдхэн түрээс­лэгч тэнгэрийн үнэ нэхэж, тех­­но­логийн компаниудыг үүд хаалгаа барихад хүргэж дарам­талж байхад “Цахим Монгол” хөтөлбөрөө дарга нар яриад л суух уу. Улс орноо өөрийн чадлаараа хөгжүүлэх гэсэн ком­паниуд эхнээсээ ийнхүү хав­чигдаж алдагдал хүлээж бай­гааг олон нийт мэдэх ёстой.

-Танайх Автотээврийн үндэс­­ний төвөөс гадна Улсын Бүртгэлийн Ерөнхий газартай хамтарч ажилладаг байх аа. Улсын бүртгэлийн лавлагаа, тэмдэгтийн хураамжийн төл­бөрийг төлдөг Гэрэгэ Киоск машинууд хотын нэлээд олон газар байршсан байгаа харагддаг ?

-Хамгийн анх манай киоскийг бүх төрлийн төлбөрийн үйл­чил­гээндээ нэвтрүүлсэн тө­рийн байгууллага нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар. Улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөрийг төлөхдөөиргэд заавалбанкинд дугаарлаж зогсох шаардлагагүй, киоск машинаар хуруугаа уншуулаад төлбөрөө төлөөд төрийн үйл­чилгээг авчихаж байгаа. Иргэд энэ үйлчилгээнд ам сайтай байсан учраас АТҮТ манайхтай хамтарч ажиллахаар болсон. Хамгийн анхны үйлчилгээ нь орон нутгийн автобусны билетийг киоскоор зарж одоо ч өдөртөө хэдэн зуун билет зарагддаг хэвээрээ. Дараа нь өргөжөөд Автотээврийн үндэс­ний төвийн бүртгэлийн хураамж, оношилгооны төлбөр, татвар, даатгал, торгууль тө­лөх ажлыг автоматжуулаад киоск машинууд дээр хуруугаа уншуулаад хураамжаа төлөөд явдаг болсон.Нэг мэдээлэл сонирхуулахад гадуур байгаа цагаан ТҮЦ машиныг хамгийн анх манай компанийн үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат санаа­чилж төрийн үйлчилгээнд нэвт­рүүлэх тухай төслөө бичээд 2011 онд төслөө тухайн үеийн шадар сайд Ш.Алтанхуягт та­­нилцуулж байлаа. Гэхдээ ТҮЦ машины төслийг өөрсдөө хэрэгжүүлэх эрхээ бид эдэлж чадаагүй юм. Тэр үед бид олон нийт рүү хандаж дуугараагүй. Гэхдээ ингэж дуугаа байс­наараа бид ёс зүйгүй үйлдлийг өөгшүүлж, өөрсдийгөө ч тэр, иргэдийг ч тэр хохироож, ТҮЦ машинууд нь ч бидний тө­сөөлж байсан шиг олон тооны үйл­чилгээг үзүүлж, арай өөр түвшинд хүрч хөгжиж чадаагүйд бид маш их харамсдаг тул энэ удаа дуугарахаар шийдсэн юм.

-Та бүхэн төрөөс ямар дэмжлэг хүсч байгаа юм бэ?

Бид үнэндээ засаг төрөөс элдэв санхүүжилт, төрийн оролцоо дэмжлэг хүсээд байгаа юм байхгүй ээ. Гэхдээ харин төрөөс бодлогоор дэмжинэ гээд байгаа бол яг хөрсөн дээрээ бууж, тэр бодлого гээч нь юу юм, яг талбар дээр киоскоо тавиад ажиллаж байгаа тэр нэг компанид тэр бодлого нь ямар хүртээлтэй байх юм энийгээ тодорхой болгооч ээ л гэж бай­гаа юм. “Дэвшилтэт аргаар төл­бөр тооцоо гүйцэтгэж байгаа тоног төхөөрөмж зэргээс зах зээлийн үнээс хэт өндөр түрээс нэхэхийг хориглох, технологи нэвтрүүлэх хүсэлт тавьж, олон сая төгрөгний хөрөнгө оруулалт хийснийх нь дараа гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа то­хиол­долд яг ямар арга хэмжээ авах эсвэл шийдэл гаргах юм, “уламжлалт” бизнес болон “технологид суурилсан шинэ бизнес”-үүд хоорондоо хэл амаа ололцохоо байхад нөгөө “Цахим Монгол” хөтөлбөрийн өгүүлбэр, заалтууд хэрхэн яаж хөрсөндөө буух юм гэдгийг л тодорхой болгомоор байна.

Анхнаасаа эхлээд л бид шантраад, за больё хувийн хэвшилтэйгээ ажиллая гээд эхэлбэл хэн энэ ажлыг хийх вэ? Мэдээж томтом төрийн аж­луудыгтендерээр авч төрийн ажлыг нугалдаг мундаг тех­нологийн компаниуд Монголд байгаа. Гэхдээ хувийн хэвшил нь “би өөрөө хийчихье ээ, харин төр Та миний энэхүү үйлчилгээг тогтвортойгоор авна, иргэдэд хүргэхэд саад тотгор хийхгүй гэдэг үүргээ л гэрээгээр хүлээ­чих” гээд байна шүү дээ. Хувийн компаниуд хийж чадаж байгаа технологийн шийдлүүдэд заа­вал төр өөрөө оролцож, тендер зарлаж, улсын болон улсын байгууллагуудаас олгож буй зээлийг үүнд зарцуулах ямар ч шаардлага байхгүй гэж би боддог.

-Киоск машинаар үйлч­лүүлсэн иргэд шимтгэл төл­дөг байх аа. Шимтгэлийн хураамжаас олдог орлогонэ­лээд ашиг өгдөг байх гэж иргэд хараад байдаг?

-Банкинд үйлчлүүлэхэд ч шимтгэл төлдөг шүү дээ. Манай киоскоор үйлчлүүлсэн иргэд 500-1000 төгрөгийн шимтгэл төлдөг. Гэхдээ 500 төгрөгийн хураамж авлаа гээд манай компани тийм ч хурдан ашиг хийхгүй нь хүн ам цөөтэй манай орны хувьд бараг тодорхой байх. Тэр тус­маа бид төрийн үйлчилгээ авч буй иргэддээ үйлчлэхдээ хэзээ ч ашгийг голчлон авч үздэггүй. Харин даатгал, үүрэн телефоны операторуу­ды­н төлбөр төлөх, зээл, бор­луулалтыг авто­­мат­­жуулах зэрэг ху­вийн хэв­шилд үзүүлэх үйл­чил­гээ­нүүдээсээ ашиг хүртэнэ гэдэг төлөвлөгөөтэй ажилладаг. Дахин давтахад, бид улсаас ма­найхыг дэмжээч ээ, зээл тус­ламж өгөөч ээ гэж гуйгаагүй. Зүгээр л хийсэн бүтээлээ саад тотгоргүйгээр төрийн байгуул­ла­гуудад байршуулж, ард иргэдийн ажлыг хөнгөвчлөхийг л хүсч байна. Уншиж буй хүний хувьд инээдтэй жижиг асуудал санагдаж магадгүй, гэхдээ одоо бид том том бодлого, хөтөл­бөр ярихаа хойш нь та­виад, асуудлуудыг жижиг том гэж ялгалгүй шийдэж, компаниудаа бодитоордэмжихийг төр болон төрийн байгууллагуудаасаа хүсч байна.

Х.Цэнд-Аюуш

Онцлох нийтлэлүүд