ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2018.06.13 04:06

Одонтой “ГОО ЭЭЖ” шалгарлаа

Алдарт эхийн одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдаан боллоо. Уг тэмцээнийг “Алунгоо эх" төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран зохион байгуулсан юм.

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой аж. Энэхүү уралдаанд "Алдарт эх"-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцсон бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлийн шатанд 29 мисс ээж шалгарч үлдсэн юм. Тэднээс А.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүй тодорч, тэргүүн байр эзэллээ. Тус тэмцээнд түрүүлснээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм.

Уралдааныг зарлах үед “Бид зөвхөн гадаад төрх бус саруул ухаан, мэдлэг чадвар, эерэг хандлага гэх мэт дотоод гоо үзэсгэлэнг гол шалгуураа болгоно“хэмээн "Алунгоо Эх" ТББ-ын тэргүүн, Алдарт эхийн I,II одонт ээж Л.Гантуяа хэлж байсан юм.

Т.ЭНХНАРАНЖАВ

Онцлох нийтлэлүүд