ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.11.13 02:11

Олимпийн хороо сагсчдад тавьсан хоригоо цуцаллаа

-Тиймээс Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан Азийн элсний наадмыг зорих гэж байна-

Тайландын Пукет хотноо өчигдөр эхэлсэн Азийн элсний IV наадамд манай улсаас оролцохоор бэлтгэлээ хангаад байсан сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид МҮОХ-ны шийдвэрээс болж уг наадамд оролцох боломжгүй болоод байсан юм.

Учир нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тэргүүлдэг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхныг Азийн элсний наадамд оролцуулахыг хориглох санал, шаардлагыг МҮОХ-нд хүргүүлж, энэ дагуу МҮОХ шийдвэрээ гаргаад байв.

МҮСБХ ийнхүү гомдол гаргах болсон үндэслэлээ МСБХ тамирчдаа гадаад тэмцээнд оролцуулж амжилт гаргаснаар өөрсдийн нэр хүндийг өсгөх гэж байна гэж тайлбарласан байдаг. Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн тамирчдынхаа бүх бэлтгэлийг ханган, зардлыг нь даан явуулахаар онгоц, зочид буудлын захиалгаа өгч, Азийн элсний наадмын зохион байгуулагчидтай холбогдон сугалаанд оролцож тэмцээний хуваариа гаргуулсан ажээ.

Тиймээс МҮОХ сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдаа Азийн элсний наадамд оролцуулахгүй гэдэг шийдвэрээ цуцалсан байна.

Онцлох нийтлэлүүд