ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.11.14 02:11

Олимпын аварга Н.Түвшинбаяр “Чингис хаан” одонгийн эзэн болно

Related imageМонгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртэх эрхмийг тодруулан, шагнадаг билээ. Энэ жилийн шагналын эзнийг маргааш олон нийтэд зарлах юм байна. Энэ жил төрийн дээд одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу 11-р сарын 19-нд гардуулна. 'Чингис хаан' төрийн дээд одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд хүртээдэг. Энэ жилийн хувьд 'Чингис хаан' одон хүртэх магадлалтай хүмүүсийн тоонд Олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, 'Азийн тэргүүн найрагч' шагналын эзэн Дамдинсүрэнгийн Урианхай нар яригдаж байгаа аж. Тэгвэл энэ жил энэхүү эрхэм хүндтэй шагналыг олимпын аварга Н.Түвшинбаяр хүртэх нь нэгэнт тодорхой болсон бололтой. 2005 оноос гардуулж эхэлсэн энэ шагналыг 10 хүн хүртсэн ба анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар нар уг эрхэм шагналын эзэд болсон билээ.


Онцлох нийтлэлүүд