ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2015.03.27 10:03

Олон улсад нефтийн үнэ 4%-иар өслөө

Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш хямдарснаар түүхий нефтийн үнэ 4%-иар өссөн байна. Учир нь холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ яаравчлан өсгөөгүй улмаас ам.долларын ханш буусан хэмэн шинжээчид үзэж байгаа бол уг үйл явдалыг ч гэсэн шинэжээчид таамаглаж байсан юм.

“Сити” группын Нью-Йорк дахь салбарын эрчим хүчний шинжээч Тим Эванс хэлэхдээ “Баасан гаригт биржүүдэд болж өнгөрөн үйл явц бол зах зээлийн бодит эрэлт, нийлүүлэлтээс огт хамааралгүй” гэжээ. Учир эь дэлхийн зах зээлд хар алтны нийлүүлэлт их байна гэлээ. Тодруулбал "Brent" маркийн газрын тосны фьючерс ханш баасан гаригт 89 центээр дээшлэн, баррель нь 55.32 ам.долларт хүржээ. 7 хоногийн хугацаанд эл бенчмарк 1,2%-иар дээшилсэн байна. Харин АНУ-ын түүхий нефтийн үнэ (West Texas) огцом дээшилж 45.72 ам.доллартай дүйцжээ. "Brent" болон "West Texas" нефтийн үнийн зөрүү улам багассаар 9 ам.долларт хүржээ. Харин өмнөх 7 хоногт "Brent" маркийн газрын тос 11 ам.доллараар өндөр үнэлгээтэй байжээ.


Онцлох нийтлэлүүд