ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.05.18 03:05

Онцгой байдлын байгууллагын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ


Онцгой байдлын байгууллагын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны спортын аваргаа шалгаруулахаар өнөөдөр Дорнод аймагт эхэллээ. Тус тэмцээн алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилготой. ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос төв,орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын дунд зохиодог аж. Спортын тэмцээн нь олс таталт, ширээний теннис, туухай өргөлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал, гар бөмбөг, сонс эргэлт гэсэн төрлөөр явагдана. Нийслэл, зүүн, баруун, өмнөд, хойд бүсээс шалгарсан нийт 15 багийн 320 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Онцгой байдлын байгууллагын төв,орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 19-ний өдөр дүнгээ гаргаж аваргуудаа шалгаруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд