Нийгэм
2014.12.29 03:12

“Онцлох Монгол хүүхэд”-ийг шалгарууллаа

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны "Онцлох Монгол хүүхэд"-ийг шалгарууллаа. Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирсэнээс есөн хүүхэд шалгарчээ. Үүнд:

  1. "Уран нүүдэлч хүүхэд"-ээр Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч Даваахүүгийн Мөнхзул
  2. "Хүмүүнлэг хүүхэд"-ээр Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Цэрэндондовын Ухаанзаяа
  3. "Эко хүүхэд"-ээр Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Зоригтбаатарын Буянхишиг
  4. "Оюунлаг-талст хүүхэд"-ээр Гетё сургуулийн 11а ангийн сурагч Адъяасүрэнгийн Анударь
  5. "Эрэмгий хүүхэд"-ээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч Чогдонгийн Бямбажав
  6. "Үндэсний мэргэн хүүхэд"-ээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч Нармандахын Алтантулга
  7. "Үндэсний мэргэн хүүхэд"-ээр Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн "Наран" сургуулийн 10 дугаар ангийн сурагч Батчулууны Санчирнаран

8. "Зөв монгол хүүхэд"-ээр Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан Дуламсүрэнгийн Мягмарсүрэн

9. "Хүүхдийн шилдэг бүтээл"-ээр TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд" хүүхдийн клубын гишүүн Баян-Очирын Ёндонжамц нар тус тус шалгарчээ.

2014 оны "Онцлох Монгол хүүхэд" хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас Төрийн ордоны Ёслолын танхимд болж дээрх хүүхдүүдэд шагналыг нь гардуулах юм.

Онцлох нийтлэлүүд