Нийгэм
2014.12.30 11:12

Он солигдох цагаар хөдөлгөөн хязгаарлана

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд Чингисийн талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Мөнгөн шөнө" арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеэр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний 20.00-01.00 цаг хүртэл Төрийн ордны баруун, зүүн талын авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах аж.

Ингэхдээ иргэдийг авто машинаа байрлуулах боломжийг нь олгохын тулд Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал, Улсын Драмын эрдмийн театр, Хангарьд ордны баруун талын зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах юм байна.

Онцлох нийтлэлүүд