ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.07 06:01

Орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хөдөө орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ. Тодруулбал ерөнхий боловсролын сурагчдыг цагаан сараар амраахгүй, мал төллөх үеэр амраахаар болсон байна.

Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид дараах хуваариар амрах гэнэ.

Хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт:

I-V ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хоёрдугаар сарын 01-нийг дуустал гурван долоо хоног;

VI-IХ ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас нэгдүгээр сарын 25-ныг дуустал хоёр долоо хоног;

Х-ХII ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас 18-ныг дуустал нэг долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралт:

I-V дугаар ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал гурван долоо хоног,

VI-IХ ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 05-ныг дуустал хоёр долоо хоног,

Х-ХII ангийн сурагчид гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 29-нийг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.

Орон нутгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байх аж. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жилийн дуусах хугацаа өөрчлөгдөөгүй бөгөөд хичээлийн жил зургадугаар сарын эхний долоо хоногт дуусах юм байна.

Онцлох нийтлэлүүд