ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.05 04:05

Орон сууцны м.кв дутаадаг этгээдүүдтэй шүүхдэлцэж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ хамгийн ихээр хэрэглэгчийг хохироодог барилгын компаниудын зөрчлийг  онцоллоо.


Барилгын компаниудын хувьд, иргэдэд худалдаж буй орон сууцныхаа м/кв-аас дутааж, худалдаж байгаа талаарх гомдлыг иргэд өнгөрсөн жилээс  хойш их гаргах болсон.  Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны арванхоёрдугаар сараас хойш 50 орчим барилгын компанид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар 560 гаруй иргэний орон сууцны м/кв-аас 4-20 метр талбайг дутаасан буюу гурав орчим тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үүний 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг "Тайгам Алтай", "Тектоник", "MD top" гэсэн гурван том компани учруулсан тул тус бүрт 10 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Зөрчилтэй гэж тогтоогдсон нийт 50 орчим барилгын компаниас одоогийн байдлаар 26 орчим нь иргэдийн хохирлыг барагдуулсан ажээ.

Харин хамгийн их зөрчилтэй нь тогтоогдсон  гурван том компани иргэдийн хохирлыг барагдуулсан эсэх талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодруулахад "Тайгам алтай, Тектоник компаниудад тавьсан улсын байцаагчийн торгуулийн хариуцлагад зарга үүсгэж, шүүхэд мэдүүлсэн байсан. Хан-Уул дүүргийн Шүүх болон Захиргааны хэргийн шүүхэд компаниудыг торгох шаардлагыг эхэндээ баталгаажуулсан ч торгуулийг шүүгч нар нь хүчингүй болгосон байна. Тиймээс бид нэр бүхий шүүгчдийг Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргаж, шалгуулахаар өгнө" гэсэн юм.

            Иргэдийн худалдан авсан орон сууцны м.кв дутуу талаар хяналт шалгалтын ажлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар  2013 оны 10 дугаар сараас эхлэн хийж эхэлсэн байна.  Хяналт шалгалтаар барилгын ажил үйлчилгээ эрхлэгч компаниудын худалдан борлуулсан орон сууцны талбайн гэрээнд тусгасан хэмжээндээ хүрэхгүй байгаа зөрчил илэрсэн билээ.

Уг зөрчил нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал" Монгол Улсын стандарт /MNS-6058-2009/-ыг тус тус зөрчиж байна.

Хяналт шалгалттай холбоотойгоор өнөөдрийн байдлаар:

Ирүүлсэн өргөдөл

Холбогдолтой ААН

Нийт хохирлын хэмжээ

Барагдуулсан хохирол

Хохирлоо барагдуулсан ААН

Хэрэглэгчийн тоо

Хохирлын хэмжээ

604

58

3 306 233 188

27

70 гаруй

1 021 431 931

 Мөн БХБЯ, МХЕГ, ХЭАХНҮХ-той хамтран тухайн салбарын хууль тогтоомж, гэрээний хэрэгжилт, хууль эрх зүйн орчин зэргийг судалж санал боловсруулж ажиллаж байна.

Өргөдлийн тоогоор үзвэл:

ААН-ийн нэр

Өргөдлийн тоо

Эзлэх хувь

Хохирлын хэмжээ

 

Тайгам алтай ХХК

213

35,3%

775 921 847

23,5%

МД ТОФ ХХК

124

20,5%

644 582 082

19,5%

Тектоник ХХК

39

6,5%

628 367 627

19%

Сүрэнцэцэг

17

2,8%

180 287 200

5,5%

Бусад

176

34,9%

1 071 487 514

32,5%

Нийт

604

100%

  3 300 646 270

100%

Ихээхэн зөрчилтэй ААН, авч буй арга хэмжээ

  1. 1.    Тайгам алтай ХХК-д хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахгүй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дах заалтыг үндэслэн 10 сая төгрөгний торгууль ногдуулсан боловч "Тайгам алтай" ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн шүүгч н.Тунгалагсайханы шийдвэрээр хүчингүй болгоод байна. Мөн "Тайгам алтай" ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Захиргааны анхан шатны болон Давж заалдах шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хэвээр үлдээгээд байна. ШӨХТГ-аас "Тайгам алтай" ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 шийтгэвэрийн хуудсаар 59 сая төгрөгний торгууль ногдуулаад байна.

БХБЯ, МХЕГ, ХЭАХНҮХ-той хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсгийн зүгээс "Тайгам алтай" ХХК-ний удирдлагууд болон хэрэглэгчидтэй гурван талт уулзалт зохион байгуулсаны дүнд хамтарсан хэмжилт хийж зөрүүтэй гарсан тохиолдолд хохирлыг барагдуулахаар тохиролцсон гэвч "Тайгам-Алтай" ХХК-ний зүгээс стандартын бусаар өөрсдийн байр сууриа хамгаалсан байдлаар тухайн хэмжилтийг хийх санал ирүүлсэн тул манай зүгээс тус саналаас татгалзсан.

  1. 2.    МД ТОФ ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэглэгчийн хохирлыг барагдуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

МД ТОФ ХХК-ийн зүгээс уг торгуулийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлээд байна.

  1. 3.    Тектоник ХХК нь удаа дараа хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэж зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч зөрчлийг шийдвэрлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасныг үндэслэн 10 000 000 төгрөгийн торгууль ногдуулсан.  

Хяналт шалгалтын явцад 23 хэрэглэгчийн хохирлыг барагдуулж, тохиролцсон талаар албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу хэрэглэгчтэй хэрхэн тохиролцож шийдвэрлэсэн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэхийг шаардаад байна гэж тус газраас мэдээллээ.  

ШӨХТГ-т   мөн тендерийн будилаан,  интернэт, телевиз, суурин утасны гурвалсан үйлчилгээний IPTV, шатахуун импортлогч компаниуд тохиролцон үнээ нэмсэн асуудал, том үйлчилгээний газруудын 00-ыг төлбөргүй болгох зэргээр гомдол ирсэн байна. Эдгээр асуудлаас зарим нь он дамнасан зөрчил бөгөөд одоог хүртэл бүрэн шийдэлд хүрээгүй  аж.

Онцлох нийтлэлүүд