ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.06.14 05:06

Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгажээ. Нийт бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт гурван хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэний хоёр нь мотоциклтой холбоотой осол байна.

Тухайн өдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, дөрвөн хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан осол, мөргөлдөх хэлбэрээр есөн осол, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол тус тус бүртгэгджээ.

Тухайлбал, Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд "H.Acty" маркийн автомашин нь “Dongfeng Eq”, “Hino Ranger” маркийн автомашинуудтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн.

Хан-Уул дүүргийн нутаг Хөшигтийн хөндийн шинэ замд “Тоёота Алион” маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, 47 настай М-н амь нас хохирсон,

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Довын хайрхан” гэх газар асфальтан замд “Эс Ти Эм” маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон ослууд бүртгэгдсэнийг харъяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Онцлох нийтлэлүүд