ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.09.11 03:09

ОУХМ О.Орхонтуул Азийн дээд амжилт тогтоолоо

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад тав дахь өдрөө болж байна. Тэмцээнд есөн орны нийт 290 тамирчин хувцас хэрэглэлтэй болон хэрэглэлгүй гэсэн хоёр төрөлд бүх насны ангилалд өрсөлдөж байна.

Тэмцээний үеэр ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ О.Орхонтуул 63 кг-ын жинд Азийн дээд амжилт тогтоосон бол эрэгтэйчүүдийн 105 кг-д Казахстаны тамирчин, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт Асхар 335 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртэж, шар тивийн дээд амжилтыг шиннчлэн тогтоолоо.

Маргааш дэлхийн хошой аварга, "Рио-2016" паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 105 кг-ын жинд өрсөлдөнө.

Онцлох нийтлэлүүд